
Тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадамд хүч үзэх бөхийн галууд тус тусдаа бэлтгэлээ хангаж, галын наадмаа хийж байна.
Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний галын сорилго барилдаанд Баянхонгор, Завхан, Дундговь, Ховд аймгийн бөхийг Монгол Улсын харцага Д.Батболд, Н.Золбоо, улсын начин Б.Эрдэнэхүү тэргүүтэй 64 бөх хүч үзэв.
Тэднээс Баянбулаг сумын харьяат, улсын харцага Н.Золбоо түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Их богд” дэвжээний бөх, аймгийн харцага Ө.Батзул үзүүрлэв.
Харин их шөвөгт Баян-Өндөр сумын харьяат, аймгийн харцага Б.Тавхай, Баянбулаг сумын харьяат, аймгийн начин Г.Баярсайхан нар шалгарсан юм.
Дунд шөвөгт аймгийн арслан М.Батцэнгэл, Д.Энхбат, аймгийн заан Т.Дүүрэнсаран, аймгийн начин Ч.Даш нар үлдсэн байна.
Улсын начин Л.Лха-Очир түрүүлэв
Завхан аймгийн “Завхан” дэвжээний бөхчүүд Цонжин болдогийн зүүн тал дахь “Ерөө тур” амралтын газар баяр наадмын бэлтгэлээ базааж байна.
Тэд саяхан сорилго барилдаанаа хийж улс, аймгийн цолтой 32 бөх барилдахад Алдархаан сумын уугуул, Монгол Улсын начин Лхагвын Лхаа-Очир түрүүлж, Цагаанхайрхан сумын уугуул, аймгийн өлзийт начин Батаагийн Даваадорж үзүүрлэв.
Их шөвөгт Монгол Улсын харцага Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ, Монгол Улсын начин Ганболдын Баасандорж нар шалгарчээ.
Галын багш дасгалжуулагчаар Монгол Улсын өсөх идэр начин Ц.Сумьяабэйс ажиллаж буй бөгөөд улсын гарьд М.Баяржавхлан, Ш.Жаргалсайхан, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, улсын начин Л.Нямсүрэн, Л.Лха-Очир, Г.Баасандорж, аймгийн арслан П.Өсөхбаатар, Б.Шаравнямбуу, П.Батсүх, М.Амарсанаа нарын зэрэг улс аймгийн цолтой 40 гаруй бөх бэлтгэлээ ханагж буй.
Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүллээ
Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний наадмын сорилго барилдаанд хүчит 64 бөх барилдсанаас Баянчандмань сумын харьяат, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүлж, аймгийн арслан Д.Хүдэрбулга үзүүрлэв. Харин их шөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын начин Г.Ганжад нар шалгарлаа.
Улсын харцага Н.Золбоо түрүүллээ | ||
Үзсэн: 2495 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.