
Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “2027-Asian Cup” тэмцээнийг зохион байгуулахаар Узбекистан Улс хамгийн сүүлд албан хүсэлтээ илгээжээ. Ингэснээр тэд Катар, Саудын Араб, Энэтхэг, Ирантай өрсөлдөхөөр боллоо.
Азийн хөлбөмбөгийн холбооноос нэр дэвшигч орнуудын бичиг баримтын бүрдлийг нягтлан шалгаад ялагчийг 2021 оны эхээр зарлах юм.
Эдгээр орноос Катар, Иран өмнө нь “Азийн цом”-ыг хүлээн авч байсан туршлагатай төдийгүй Катар нь 2022 онд ДАШТ-ийг зохион байгуулна.
Азийн аваргын цомыг эзэмшигч Катар Улс 2011 онд уг тэмцээнийг хүлээн авсан бол Иран 1968, 1976 онд хоёр удаа зохион байгуулжээ.
Иранчууд 2019 оны тэмцээний төлөө нэр дэвшсэн ч Арабын Эмират Улсад ялагдсан удаатай.
Харин Энэтхэг, Саудын Араб, Узбекистан анх удаагаа “Азийн цом”-ын төлөө өрсөлдөж байна.
Энэтхэг 2023 оны тэмцээнд нэр дэвшээд БНХАУ-д ялагдсан аж.
“2027-Asian Cup”-ийг зохион байгуулахын тулд таван улс өрсөлдөж байна | ||
Үзсэн: 732 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.