Шууд Chart

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тамгаа хүлээж авлаа

2020-07-08 18:58:59

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар сайд нарын ажлыг хүлээлцүүлж, шинээр томилогдсон Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан тамгаа хүлээж авлаа. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны удирдлагын баг, харьяа байгууллагын дарга, захирлууд оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрүүл мэндийн сайдаар Тогтмолын Мөнхсайхан нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 37 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 4. 2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр зэрэгтэй.  2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч, 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга, 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, 2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажиллажээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тамгаа хүлээж авлаа  
Үзсэн: 2137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй