Шууд Chart

Хариуцлагагүй ажилласан албан хаагчдыг олон нийтэд зарлаж, арга хэмжээ авахыг санууллаа

2020-07-09 11:14:39

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Шуурхай штабаас жижүүр гаргаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Тэрбээр “Өндөржүүлсэн бэлэн байдал зогсоогүй. Үйлчилгээний газруудын халдваргүйжүүлэлт, цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, иргэдэд амны хаалт, ариун цэврийг сайтар хангахыг уриалж ажиллах хэрэгтэй” хэмээгээд холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Мөн үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэл дүүргийн удирдлагууд, харъяа газар хэлтсийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн хариуцсан ажлаа хийхгүй байгаа албан тушаалтнуудыг олон нийтэд ил зарлаж, хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн болон нутгийн захиргааны нийт албан хаагчдад санууллаа.

 


Хариуцлагагүй ажилласан албан хаагчдыг олон нийтэд зарлаж, арга хэмжээ авахыг санууллаа  
Үзсэн: 528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй