Өнөөдөр аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын давхарласан 11. Их морь одтой, долоон улаан мэнгэтэй хар хулгана өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Наран 06.23-д мандаж, 19.37-д жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Таатай өдөр. Өөрийн гэр орноо сайжруулах хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад тохиромжтой. Эргэн тойрны хүмүүсийн сонирхлыг харгалзалгүй өөрийн асуудлуудыг шийдэх хэрэггүй. Хүүхдүүдтэй холбоотой үүргээ биелүүл.
Үхрийн орд (4/20-5/20): Эерэг өдөр. Та өөрийн боломжийн цар хүрээг мэдрэх бөгөөд энэ нь багагүй хохиролтой амьдралын бэрхшээлээс гарахад тус болно. Таны биеэ барих чадвараас ажлын амжилт шалтгаалах болно. Бодол санаагаа төвлөрүүлэхийн тулд орой унтахынхаа өмнө зугаал.
Ихрийн орд (5/21-6/21): Та өөрийн муу зан аашдаа анхаарлаа хандуул, гэнэтийн, тэвчээргүй, бэлтгэлгүй, үрэлгэн зангаа анхаарч, үүссэн нөхцөл байдлыг хөнгөнөөр хүлээж авахыг хичээ. Од эрхэс таныг тэвчээртэй байж бодож үйлдлээ хийвэл таагүй зүйлээс төвөггүйхэн гарч чадахыг батлаж байна.
Мэлхийн орд (6/22-7/22): Өөрийнхөө хийж чадахаас илүү их зүйлийг бүү товлоорой. Таны оюун ухаан адал явдал, таны одоо байрлаж байгаа газраас хол орших нутгуудийг хамгийн ихээр сонирхож байгаа тул бодол санаагаа дураар нь тавиад үз. Хэрэв танд аялалын зардлыг төлөх мөнгө байхгүй бол аялал жуулчлалын товчоогоор орон, сэтгүүл, баримт материал цуглуул. Та дараа явах аялалаа төлөвлөж болно шүү дээ.
Арслангийн орд (7/23-8/22): Өнөөдөр бүх ажил хэрэг бүтэмжтэй болж хамгийн ээдрээтэй нөхцөл байдлаас ч өөртөө ашигтайгаар гарч чадна. Эмэгтэйчүүд шинэ танилтай болж хайр дурлалын шинэ харьцаа үүснэ. Хүүхдүүд тань танд гэнэтийн сайхан бэлэг барих нь.
Охины орд (8/23-9/22): Таагүй өдөр. Бодит байдлыг эрүүл саруулаар үнэлэхийг зөвлөе. Сэтгэл хөдлөлөө барихыг од эрхэс сануулж байна. Од эрхэсийн таагүй байрлалын нөлөөгөөр эвгүй явдалд орооцолдож болзошгүй. Өөрийн болон дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавь.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Урьд өдрийн тааламжгүй байдал тань үргэлжилж байна. Сэтгэл санаагаа ариусгаж тайван байхыг хичээ. Харин үдээс хойш биеийн байдал сэргэж ажлын эрч хүч нэмэгдэнэ. Халтирч унан хөл гараа гэмтээхээс болгоомжил. Аль болох биеийн дархалаагаа хоол хүнсээр дэмжих талаар бодитой алхам хийхийг одод сануулж байна.
Хилэнцийн орд (10/23-11/21): Зөрчилтэй өдөр. Өнөөдөр та зөрүүд, өөрийнхөөрөө зүтгэдэг зангаараа дотны хүнээ гомдоож, улмаар зөрчил үүсгэж болзошгүй байна. Ямарваа нэгэн зүйлд хэт сэтгэлийн хөөрлөөр хандах, тааламжгүй үг хэллэг хэрэглэх эсвэл болчимгүй, бодлогогүй үйлдэл хийх нь аливаа ажил үйлд амжилт гаргахад тань саад тотгор болно. Сэтгэл санаа, бие тавгүйтэх болон эд хөрөнгөтэй холбоотой асуудал үүсч магадгүй.
Нумын орд (11/22-12/21): Зөрчил, гэмтэл, осол, азгүй тохиолдол, алдагдал, заль мэх гарч болзошгүй. Бусдын буруу үйлдлийг засахад бэлэн бай. Дотны хүмүүсийн хэн нэгэнтэй маргалдах бололтой. Ивээн тэтгэгчтэйгээ харицахад түүнээс бүрэн хамааралтай байна. Бардам зангаа дар, хувиа хичээсэн зан гаргах хэрэггүй. Өнөөдөр юу ч гуйхгүй байхыг хичээ. Таны сөрөг хандлага хариу цохилт авч мэднэ.
Матрын орд (12/22-1/19): Энэ өдөр дарамттай байж, хайнга болно. Та амьдралын бүх хүрээнд эмзэг болно. Халдварт өвчинд өртөж болзошгүй. Өөртөө итгэлтэй байснаас ухаалаг шүүмжлэлд сөрөг байдлаар хандахаас зайлсхий. Өвчний шинж илрэхэд хөнгөмсөгөөр хандах хэрэггүй.
Хумхын орд (1/20-2/18): Аялах жуулчлах биеийн хүчний ажил хийх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажил хэрэгт таатай өдөр. Шинэ танилтай болж энэ нь цаашдаа нөхөрсөг дотно харьцаа болон хувирна. Хэзээд нэгэндээ үнэнч сайхан найзууд болж чадахаар тийм л сайхан харьцаа бий болж байна.
Загасны орд (2/19-3/20) Гэр бүл амгалан тайван , хосуудын харьцаа эв найртай байж, тасарсан харьцаагаа сэргээх магадлалтай. Амьдралын эрч хүч ажил хэргийн идэвхи нэмэгдэнэ. Дотоод сэтгэлээ чагна.
Өнөөдрийн зурхай /2014.04.11/ | ||
Үзсэн: 1474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.