09:00 цагт “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт “Шүүх эрх, мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хөтөлбөр”-ийн хүрээнд УЕПГ-ын газраас санаачлан "Ахмад болон залуу прокуроруудын уулзалт ярилцлага зохион байгуулах гэж байна. Хаяг УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны төвд болно.
Утас: 94949458
10:30 цагт Стратеги судалгааны хүрээлэнгийн хурлын танхимд Авлигатай Тэмцэх Газраас мэдээлэл хийнэ.
11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2014 оны 3-р сарын байдлын талаар хэвлэлийн бага хурал ҮСХ-ны байранд болно. Утас: 261502, 99155044
11:00 цагт БОНХЯ-наас Байгаль орчны үнэлгээний шинэчлэлийн талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал яамны 2-р давхрын Хаан танхимд болно. Утас: 99130782
12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд "Малчин" компаны нэрээр хуурамч бүтээгдэхүүнийг иргэд, малчдад борлуулан хохироох болсон тухай мэдээллийг тус компанийн төлөөлөл, малчидтай хамтран ажилладаг бусад байгууллагын зүгээс хүргэнэ.
14:00 цагт БОНХЯ-ны Хаан танхимд Дэлхийн усны өдрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан эссе, гар зургийн уралдаанд байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардуулах ёслол болно. Утас: 99130782
14:30 цагт Нийслэлийн боловсролын газар, АНУ-ын Азийн сантай хамтран зохион байгуулж буй авилгаас урьдчилсан сэргийлэх, шударга ёсны үзэл санааг багаас нь төлөвшүүлэх "ШУДАРГА ЁСНЫ БОЛОВСРОЛ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД" уулзалт Улаанбаатар зочид буудлын Хөх-Асар танхимд болно.
15:00 цагт "Universe Best Songs-2014" наадмын гала тоглолт "UB PALACE"-т болно.
ӨНӨӨДӨР: Байгаль орчны үнэлгээний шинэчлэлийн талаар мэдээлэл хийнэ | ||
Үзсэн: 2285 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.