Бие эрүүл байхын нэг үндэс нь толгой өвдөхгүй байх. Тиймээс хүзүү толгойдоо өөрөө иллэг хийх хэрэгтэй. Сандал дээр суугаад, тохойгоо ширээн дээр тавьж, толгойгоо бөхийлгөн иллэгийг хийнэ.
Хийх аргууд:
1. Гарынхаа хоёр хурууны үзүүрээр толгойны оройноос чамархай руу чиглэлтэй нар зөв эргүүлэн дарна. Үүнийг хоёр гурван минут хийсний дараа эсрэгээр эргүүлэн дарна.
2. Үсний уртын дагуу 6-8 хагалбар гаргаж хоёр гарын бүх хуруугаар духнаас дагз руу чиглэлтэй 3-4 удаа хөнгөн иллэг хийнэ. Дараа нь толгойн оройгоос чамархай хүртэл хагалбар бүрээр нар зөв эргүүлэн иллэг хийх хэрэгтэй.
3. Мөн үсээ хэсэг хэсгээр атган сулхан хөндийрүүлэх маягаар чангааж татна.
4. Минут орчим хурууны үзүүрээр тогших, оройноос шилэн хүзүү чамархай руу чиглэлтэй үрнэ.
5. Гарынхаа алгаар хүзүүгээ дарж дагз руу үсээ илнэ. Мөн духны хоёр талаар эрүү хүртэл илээрэй. Үүний дараа эрүүг хэнхдэг тултал дээш доош хөдөлгөнө. Энэ байдлыг арван удаа давтаарай.
6. Баруун гарын хуруугаар дагзан дээр эргүүлэн нухаж, хэдэн минут болсны дараа дээш доош нь үр. Үүнийг хийхдээ үсийг ярж арьсан дээрээ хийнэ.
7. Сандал дээр суусан хэвээр толгойгоо гэдийлгэж хойш түшлэг нална. Мөрөө доош буулгаад хурууныхаа үзүүрийг нийлүүлнэ. Энэ нь нэг ёсны түр амралт болно. Эрүүнээс эгэм рүү хүзүүг тойруулан гадагш хөнгөн илнэ.
8. Хурууны үзүүрийг нийлүүлэн дагзнаас мөр, нурууны чиг 3-4 удаа эргэх хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь минут хэртэй дээрхийн дагуу хүчтэй нухчин дарна.
9. Зүүн алгаараа духан дээрээ тавьж баруун гарын дунд хуруугаар нуруунаас дагз руу хатгах маягаар дарсны дараа нар зөв эргэх хөдөлгөөнөөр гурван минут хэртэй дарж өгнө. Үүнийг зөөлнөөс чангаруулах маягаар алгуур хийх нь зөв.
10. Хөмсөгний хавьцаа нухалт хийж минут хэртэй болсны дараа хөмсгөө хүчтэй зулгааж татна. Духан дээр алгаараа дараад хурууны үзүүрээр арьсыг хөдөлгөхгүйгээр цэг байдлаар хатгана.
11. Нүдний булангаас чихний үзүүр хүртэл шулуун маягаар 3-4 удаа чигчий хурууныхаа үзүүрээр дараад, амьсгаагаа гүн сайн аваарай. Эдгээр иллэгийг хийсний дараа толгойн хэсэг хөндүүрлэх боловч өвчин нь арилж бие тайван болно.
Таны толгой өвдөөд байвал... | ||
Үзсэн: 1642 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.