Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-04-11 09:55:45

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Н.Мөнхбат: Японы зах зээлд самурай бонд дахин гаргах эрэлт би”, “МАН-ынхан шаардлагынхаа хариуг тав хоногийн дараа авна гэв”, “Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн санхүүгийн бичиг баримтуудыг битүүмжилжээ” гэсэн мэдээллийг онцлож байна.
 
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Нэг анги бүрдүүлэх тооны хүүхэд авто ослын улмаас амиа алджээ”, “Я.Батсуурь: Таван толгойн нүүрсийг далайн боомтруу шууд тээвэрлэнэ”, “Эмч нарын буруутай үйлдлээс болж 11 жил хүлээсэн хүүгээ алдчихлаа” зэрэг нийтлэл, мэдээллүүд оржээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ю.Гэрэлбаатар: Хэзээ нэгэн цагт баяжвал нарны цирк байгуулна”, “Дээлээ нимгэлэх 16 тэнэг байх уу?”, “Увсад хорио тогтоолоо”, “Гишүүд 74-үүлээ ирж рекорд тогтоов”, “Хаягдал усаар эрчим хүч үйлдвэрлэнэ”зэрэг сурвалжлага, мэдээ болон ярилцлагыг онцлож байна.
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Г.Уянга: Яг цагаа тулахаар улс төрийн тохиролцоо хийдгээ болих хэрэгтэй”, “Н.Золжаргал: Нүүрс тээвэрлэлтэд оролцсон компаниудын олонхи нь хаалгаа барьсан”, “Халаах зуух дэлбэрч дөрвөн хүн бэртжээ” зэрэг нийтлэл, сурвалжлага, мэдээллийг онцлов.
 
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт “Ч.Гунгаасүх: Ардаараа овоглосон цолоороо их бахархдаг”, “Хоосон толгой ярьж ханалаа, баялаг бүтээх эрх чөлөө өгөөч”, “С.Эрдэнэ хоёр хошуутай болсон уу” зэрэг нийтлэл, сурвалжлага, ярилцлагыг онцлож байна.
 
“Өглөөний сонин”-оос” “Сүүлчийн хааны газрыг булаасан УИХ-ын гишүүн Г.Батхүүг магтахаас аргагүй”, “Тайван нэртэй жагсаал тав тух алдагдуулж орхив”, “Дэлбэрэлтэнд өртөж хөлнөөсөө салсан залуугийн биеийн байдал хүнд байна”, “Бүс нутгийн түгшүүртэй байдлыг намжаахаар ярилцав” зэрэг сурвалжлага, мэдээлэл, ярилцлагыг уншиж болно.
 
“Үндэсний шуудан” сониноос “Хоёр талгүй еэвэн байвал яах уу”, “Д.Эрдэнэбат: МАН-ын бүлгийн дарга гишүүдийн бүрэн эрхэнд халагдсан”, “Эвслийн бүлэг Засгийн газрын тухай хуулийн хэлэлцүүлэгээс завсарлага авлаа”нэртэй мэдээ, ярилцлагыг уншиж болно.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1066 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй