Ховд аймгийн Цагдаагийн газар нь Онцгой байдлын газартай хамтран баяр наадмын өдрүүдэд Буянт гол дагуу завьт эргүүлийг ажиллуулж, амарч зугаалж байгаа иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг голын ойр харгалзах хүнгүйгээр тоглуулахгүй байх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, санамж сэрэмжлүүлэг тараалаа.
Мөн иргэд та бүхэн автомашинаар гол гатлахгүй байх, усны түвшин ихэссэн байгаа энэ үед аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
"Завьт эргүүл" ажиллаж байна | ||
Үзсэн: 661 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.