Шууд Chart

Хайс хашлагыг угааж эхэллээ

2014-04-11 10:20:26

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэн, хальтиргаа гулгааг арилгаж, ногоон байгууламжид тохижилт хийх, улмаар нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээ, хамгаалалтыг хариуцан ажиллах үүрэг хүлээдэг. Энэ үүргийн биелэлтийг ханган хяналт тавьж ажиллах үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  дүүргүүдэд өгсөн байна. Дүүргүүд ч хаврын тохижилтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор нийтийн эзэмшлийн хайс хашлагыг угааж, бүх нийтийн цэвэрлэгээ хийж эхэллээ. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Чингисийн талбайг угааж, зүлэг тарих газруудыг чийгшүүлж эхэлсэн бол  Баянзүрх дүүргээс эхлэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээ нарийн хуваарийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээ хийх юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хайс хашлагыг угааж эхэллээ   
Үзсэн: 1193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй