Шууд Chart

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг зөвлөлдөх уулзалтад оролцож байна

2014-04-11 12:22:10

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг өнөөдөр Москва хотноо болох Монгол, Оросын Гадаад харилцааны яам хоорондын дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалтад оролцож байна. Зөвлөлдөх уулзалт энэ сарын 10-11-ний хооронд болж байгаа юм.

Зөвлөлдөх уулзалтаар Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтой уулзаж, хоёр орны улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцаа болон бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөнө.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг зөвлөлдөх уулзалтад оролцож байна   
Үзсэн: 1273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй