Шууд Chart

Хүнсний гол нэрийн барааны үнэ буурчээ

2014-04-11 12:39:46

Энэ сарын 9-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.5 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос 0.6 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: Ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.0 хувь, үхрийн цул мах 3.7 хувь, адууны мах 0.1 хувиар өсч, үхрийн ястай мах 2.4 хувь, ямааны мах 2.7 хувиар буурсан байна.
 
Өмнөх долоо хоногийнхоос хонины ястай махны үнэ 1.4 хувь, үхрийн ястай мах 3.9 хувь, ямааны мах 3.6 хувиар буурч, үхрийн цул мах, адууны махны үнэ өөрчлөлтгүй байна.
 
Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 7530 төгрөг, үхрийн /ястай/ мах 8220 төгрөг, үхрийн цул мах 10335 төгрөг, адууны мах 6550 төгрөг, ямааны мах 5565 төгрөгийн үнэтэй байв.
 
Гурилын үнэ: Дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос 1.5 хувиар өсч, бусад төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа.   
                
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будаа, элсэн чихрийн үнэ өмнөх  сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
 
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 0.5 хувь, луувангийн үнэ 1.5 хувиар буурч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.   
 
Өмнөх долоо хоногийнхоос луувангийн үнэ 1.5 хувиар буурч, төмс, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
 
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Савласан /1 литрийн/ сүүний үнэ 5.4 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 10.1 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй, өмнөх долоо хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.6 хувиар өсч, “Элекстер” /0.5 л/ савласан сүү, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.
 
 Ургамлын тос, цөцгийн тос, өндөгний үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хүнсний гол нэрийн барааны үнэ буурчээ   
Үзсэн: 1521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй