![](/uploads/201404/news/thumb/10a7e198831acfd9e38d45a38389600b_x3.jpg)
Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ сарын эхээр Канадын Торонто хотод зохион байгуулагдсан уул уурхайн томоохон хэмжээний уулзалтад оролцсон.
Дээрх уулзалттай холбоотойгоор олон улсын санхүүгийн мэдээллийн “Financial times” сонинд Монголын эдийн засгийн асуудлаарх нийтлэлдээ Уул уурхайн сайд Д.Ганхуягийн талаар таагүй мэдээлэл бичсэн гэсэн шуугиан гараад байгаа.
Харин өнөөдөр болсон нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Д.Ганхуяг сайдаас Торонтод болсон уулзалтын үеэр тавьсан илтгэлдээ англи хэлээр буруу ярьсан гэсэн мэдээлэл твиттер хуудсаар цацагдаад байна. Энэ үнэн үү гэж асуусан юм. Түүний асуултад сайд хариулахаас өмнө Д.Арвин гишүүн уурлаж Д.Хаянхярваа гишүүн рүү "Их хурал дээр твиттер хуудсан дээр тэгж бичсэн байна гэж асуухаа боль. Хулгайч нар л твиттерт байдаг" гэсэн юм.
Д.Арвин гишүүн Д.Ганхуяг сайдыг өмөөрсөндөө тэгж хэлсэн үү, эсвэл улсынхаа бодлогыг тодорхойлох УИХ-ын чуулган дээр цахим хуудсаар тарсан ховын шинжтэй мэдээллийг ярилаа гэж дургүйцсэн үү, ямартай ч тун ууртай харагдлаа.
Д.Арвин гишүүн Д.Ганхуяг сайдыг өмөөрөв | ||
Үзсэн: 1497 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.