Шууд Chart

2020 оны долоодугаар сард болох одон орны сонирхолтой үзэгдлүүд

2020-07-19 16:11:45

2020 оны долоодугаар сард болох одон орны сонирхолтой үзэгдлүүдээс дурдъя. Энд долоодугаар сарын эхээр тохиогоод өнгөрсөн үзэгдлүүдийг дурдаагүй болно.   

7-р сарын 20: Санчир гарагийн эсрэг тохиолго. Дэлхийгээс 8.99 о.о.н. зайд -0.1т одны хэмжигдэхүүнтэй ажиглагдана. Энэ гарагийг шөнийн турш дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн Нумын одны ордноос энгийн ажиглагчийн дурангаар болон мэргэжлийн дурангаар бүслүүрийг нь ч ажиглах боломжтой. Бүслүүрийн өнцгийн хазайлт 21 градус. 

Зураг: NАSA/ Санчир гариг.

7-р сарын 20: Саран дээр анх Аполлон 11 сансрын хөлгөөр буусны 51 жилийн ой.

7-р сарын 25: Хамгийн анхны эмэгтэй нисгэгч С.Е. Савицкая задгай сансарт гарсны 36 жилийн ой. 

 

7-р сарын 28-29: Зүүн Дельта-Акварид солирын урсгалын оргил үе. Цагт 20 хүртэлх солир ажиглагдана. Энэхүү солирын урсгал нь долоодугаар сарын 12-ноос наймдугаар сарын 23-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгалын цацрах цэг нь Хумхын одны орд.

Эх сурвалж: ШУА


2020 оны долоодугаар сард болох одон орны сонирхолтой үзэгдлүүд  
Үзсэн: 1627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй