Шууд Chart

Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ

2014-04-11 14:24:34

Авлигатай тэмцэх газрын хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх хэлтсийн дарга, комиссар Б.Доньжчимбуу болон мөрдөн шалгах, судалгаа шинжилгээний хэлтсийнхэн мэдээлэл хийлээ.

Авлигатай тэмцэх газарт 2014 оны нэгдүгээр улиралд гэмт хэргийн шинжтэй 85 гомдол, бүртгэгдсэн бөгөөд мөн нэгдүгээр улиралд 96 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан ажилласан нь 2013 оны мөн энэ үетэй харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.
 
Мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хууль зүйл хэсгээр ангилан үзвэл хамгийн ихийг буюу 25 хувийг төрийн дээд албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэрэг бүртгэгджээ.
 
Мөн гэмт хэргийг улмаас 24.5 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа нь тогтоогдсон байна. Гэмт хэргийн улмаас 24.5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 798.9 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын явцад төлүүлээд байгаа аж.
Мөн дашрамд дуулгахад авлигын тархацын үзүүлэлтээр 2013 онд УИХ 3.67 хувь, Засгийн газар, яам 4.08 хувь, улс төрийн намууд 4.09 хувь гэж үнэлэгджээ 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ  
Үзсэн: 1651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй