
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны цогцолбор байрны шав тавих арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд НИТХ-ын Тэргүүлэгч бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, НИТХ-ын Тэргүүлэгч бөгөөд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч бөгөөд Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол нар болон албаны төлөөлөл, иргэд оролцлоо.
Дөрөвдүгээр хорооны цогцолбор байр нь мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр үйл ажиллагаа явуулах боломжгүй үнэлэгдсэн бөгөөд шинээр байр ашиглалтад орсноор тус хорооны 5300 гаруй иргэн хороо, цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээг тав тухтай нэг цэгээс чирэгдэлгүй хүлээн авах нөхцөл боломж бүрдэх юм. Энэ үеэр тус хорооны иргэд өмнө нь төрийн үйлчилгээг авахад хүндрэлтэй байсныг хэлээд шинээр цогцолбор барилга баригдах гэж буйд талархаж буйгаа илэрхийлж байлаа.
ЧД-ийн 4 дүгээр хороо иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх цогцолбор барилгатай болно | ||
Үзсэн: 1627 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.