Шууд Chart

Шатахууны банкинд байгалийн чулуу хийж хил нэвтрэхийг завджээ

2014-04-11 15:54:14

Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дахь гаалийн газрын хяналтын бүсээр энэ сарын 7-ны өдөр хууль бусаар байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрчээ.

Уг гаалийн газрын хяналтын бүсийн гарах чиглэлд шалгагдаж байсан  MITSUBISHI SPACEGEAR маркийн автомашины шатахууны банкинд 128 кг байгалийн чулуу нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус газрын гаалийн улсын байцаагч нар гаалийн хяналт шалгалтын явцад олж илрүүлсэн байна. Зөрчилд хойшлуулшгүй ажиллагаа хийж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын цагдаагийн тасагт хэргийг хууль ёсны дагуу шийдвэрлүүлэхээр шилжүүлэн өгсөн байна.  

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Шатахууны банкинд байгалийн чулуу хийж хил нэвтрэхийг завджээ   
Үзсэн: 1705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй