Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.04.11/

2014-04-12 08:50:51

Өнөөдөр аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 12. Бямба гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 12. Бага морь одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр.  Санчир гараг.  Өдрийн барилдлага Түлэх.  Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй.  Наран 06.21-д мандаж, 19.39-д жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Сэрэглэн цовоо өдөр. Өнөөдөр та эв найртай, гэр тохилог, дулаан уур амьсгалтай байна ажлаа хялбархан амжуулж чадна. Ус хангамж бохирын шугамд гэмтэл гарсан ч таны өөдрөг сэтгэлийг унтрааж чадахгүй.

 

 

Үхрийн орд (4/20-5/20): Өнөөдөр сэтгэл санаа, хийх алхам зэрэг нь бүгд эмх журамгүй байх болно. Толгой өвдөх, мартамхай хайнга болж болзошгүй. Таагүй явдлыг үл харгалзан эргэн тойрны хүмүүстэй харьцах харьцаагаа бататгах болно. Хоол унд болон зугаа цэнгэлдээ анхааралтай байгаарай. Хайр сэтгэлд анхны сэтгэгдэлдээ итгээрэй.

 

Ихрийн орд (5/21-6/21): Өөрчлөлт, шинэ танил, баярын урилга бүхий өдөр. Та гадаад байдлаараа сайхан байгаа ч ядарч, дарамтыг мэдэрнэ. Энэ нь өмнөх өдрийн байдлаас болж байгаа бөгөөд таагүй үйл явдлыг мэдэрнэ. Эрүүл мэнд, мэдрэлийн тогтолцоогоо бэхжүүлэх талаар бод. Нөлөө бүхий хүмүүсийн хүндхэн хамааралд орох аюултай байгааг анхаар.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Сайхан амрахад таатай өдөр. Өрөө төл. Эрч хүчний өндөр байдал амьдралд эерэг өөрчлөлт авчирна. Өнөөдөр ажлаа хялбарчлан хийх өдөр. Амралтаа идэвхитэй өнгөрөөх шаардлагагүй. Хүүхдүүдтэйгээ болон найзуудтайгаа паркаар эсвэл ойд зугаалахад л хангалттай. Гунигтай дурсамжаа санах хэрэггүй.

 

 
Арслангийн орд (7/23-8/22): Өнөөдөр бүтээлч нөөц бололцоо нэмэгдэх өдөр. Та зохион байгуулах бүх авъяас чадвараа харуулна. Таны нэр хүнд илт бэхжинэ. Энэ өдрийн цорын ганц таагүй зүйл нь дотны хэн нэгэнтэйгээ муудалцах бололтой. Зөрчлийг сунжруулахгүйн тулд ухаалаг уян хатан байхыг хичээ.

 

Охины орд (8/23-9/22):  Таагүй өдөр. Бодит байдлыг эрүүл саруулаар үнэлэхийг зөвлөе. Сэтгэл хөдлөлөө барихыг од эрхэс сануулж байна. Од эрхэсийн таагүй байрлалын нөлөөгөөр эвгүй явдалд орооцолдож болзошгүй. Өөрийн болон дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавь.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Бүтээлч ажил, мэдээлэл, ажлын туршлага олж авахад тааламжтай өдөр. Энэ нь сонирхолтой үйл явдал, хувийн амьдралд хөтөлнө. Та үйл явдлыг удирдах чадвартай байна. Ихэнх нь өөрийн чадвараа гаргахаас татгалзахгүй. Өнөөдөр та хүлээн зөвшөөрөгдөж, шагнал авч болно, зөвхөн амьдралын баталгаа, тогтвортой байдлыг хүлээх хэрэггүй.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Хянуур өдөр. Төрөлхийн сониуч зан, шинэ, соргог зүйлд тэмүүлэх байдал, өөрчлөлт хийх шунал хүсэл тань таныг эрсдэлтэй алхам хийх, болчимгүй зүйлд орооцолдоход хүргэж болзошгүй байна. Хувь тавилангаа сөрөх, үхэл амьдралтай холбоотой зүйлд аз сорих нь их хэмжээний санхүүгийн алдагдалд хүргэх эсвэл бие болоод сэтгэл санааг тань эрс муутгах байдалд хүргэж мэднэ.

 

Нумын орд (11/22-12/21): Өнөөдөр та дотны хүмүүсийн дэмжлэг, туслалцааг авна. Өмнөх өдрүүдэд мөрөөдөж байсан зүйлийг бодит байдал болгоно. Секс хүч, дур татам байдал нэмэгдэнэ. Шинэ ажил авахын болон хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргахын өмнө бүрэн мэдээлэл цуглуулж, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг ав.

  

Матрын орд (12/22-1/19): Энэ өдөр өөрийн санаа бодол, үйл хөдлөл дэх будлиу байдлаасаа гарна. Зөв замаа олох хувилбарыг сонгох чадвартай байна. Дотны хүмүүсийн дэмжлэгээр сайн сайхан зүйлд хүрэх нь тодорхой болно. Дотны хүмүүс чинь чухал асуудлаа шийдэхэд саад хийх хэрэггүй. Ямар ч асуудалд бүтээлч, ухаалаг байдлаар хандах нь ашигтай. Өөх тостой хүнсээс татгалз.

 

Хумхын орд (1/20-2/18): Гэрлэн бүрхүүл амьдралын эрч хүч дур булаам байдал нэмэгдэх өдөр. Энэ өдрийг уулзалт зохион байгуулах эсвэл бүтээлч эрэл хайгуул хийхэд зориул. Та бүх зүйлийг амжуулж чадахаар байна. Энэ боломжоо бүү алд. Айлд зочлох эсвэл зочид хүлээн авахад таатай.

 

Загасны орд (2/19-3/20) Энэ өдөр ойрын үед таны төлөвлөгөө өөрчлөгдөх эсэх, үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг харуулах өдөр. Таны гайхалтай зөн билэг чинь цаашдын зорилгоо тодорхойлоход туслана. Хаясан зүйлээ олж тасарсан харьцаагаа сэргээхэд нэн таатай өдөр.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2014.04.11/  
Үзсэн: 1608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй