Шууд Chart

АРФ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцов

2020-07-23 14:08:36

2020 оны долоодугаар сарын 21-ний өдөр Ханой хотоос онлайнаар зохион байгуулсан АСЕАН-ын бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтад ГХЯ-ны Бодлого, төлөвлөлийн газрын захирал Ш.Одонбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Уулзалтын үеэр манай төлөөлөгчдийн тэргүүн Ш.Одонбаатар бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын баримталж буй байр суурийн талаар танилцуулж үг хэлэв.

Энэ удаагийн АРФ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтыг COVID-19 цар тахлаас шалтгаалан анх удаагаа онлайн хэлбэрээр зохион байгуулав.

АРФ нь АСЕАН-ын нийт 10 гишүүн улс, АСЕАН-ы яриа хэлцээний 10 түнш /Австрали, АНУ, БНСУ, БНХАУ, БНЭУ, Канад, ОХУ, Шинэ Зеланд, Япон, Европын Холбоо/, мөн  Бангладеш, Монгол, Пакистан, Папуа Шинэ Гвиней, БНАСАУ, Тимор Лесте, Шри Ланка зэрэг нийт 27 гишүүнтэй бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээний механизм бий болгох, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа хэрэгжүүлэх замаар бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилго бүхий яриа хэлцээ хийх форум юм. Манай улс 1998 оноос хойш энэхүү форумын гишүүнээр ажиллаж байна.


АРФ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцов   
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй