Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.04.14/

2014-04-14 05:55:25

Өнөөдөр аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 14. Тугчин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Үл зохилдох.  Шүтэн барилдлага Хүрэлцэхүй.  Наран 06.18-д мандаж, 19.42-д жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Хэдийгээр санхүүгийн мэдэгдэхүйц ашиг олохгүй нь тодорхой ч аливаа эрсдэлтэй ажиллагаа явуулахад тохиромжтой өдөр. Таны эргэн тойрны хүмүүс тань танд шинэ төсөлд хамтран ажиллах бололцоог олгоно. Оройг ганцаараа нам гүм орчинд шийдээгүй асуудлуудаа цэгцлэхэд зориул. 

 

Үхрийн орд (4/20-5/20): Боломжоо хэт өндрөөр үнэлж болохгүй. Нөхцөл байдал үнэхээр төвөгтэй болох тэр үед эргээд асуудлыг шийдвэрлэхэд хэцүү байх болно. Хүүхэдтэйгээ харилцах харилцаа тийм ч таатай биш байна. Тамирчид хэдийгээр хүндхэн тэмцээн байсан ч бага зэрэг идэвхи чармайлт гаргаснаар та ялалтыг өөртөө авчрах болно.

 

Ихрийн орд (5/21-6/21): Хоёрдмол өдөр. Өдрийн эхний хагас заль мэх, алдаагаар дүүрэн байна, санхүүгийн алдагдлаа тооцоол. Өнөөдөр эрүүл мэндээ сайжруулж, нэр төрөө бэхжүүл, хувийн амьдралдаа бага зэрэг урам хугарах бололтой. Одоогийн ажлаа тайван хий, эсвэл хамгийн дотны хүмүүстэйгээ оройг амарч өнгөрөө.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Зорилгодоо хүрэх гэх нь энэ өдрийн уриа. Өнөөдөр та өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ гайхалтай байлгах урт хугацааны төлөвлөгөөгөө шийдэхэд хүндрэлтэй байна. Түр хугацааны хүндрэл нь таныг зовоохгүй боловч шинэ ажил эхлэхийн өмнө өмнөх асуудлаа шийдэхийг хичээ.

 

Арслангийн орд (7/23-8/22): Мэдрэмтгий өдөр. Таны сэтгэл хөдлөл өндөр байснаар өнгөрсөнд болсон зүйлс одоогийн нөхцөл байдалд гаргах шийдвэрт тань нөлөөлж мэдэх юм. Энэ үе бол эмчилгээ, засал хийлгэхэд тохиромжтой юм. Та өөрийн дээд оюун ухаантай холбогдсоноор өнгөрсөнд болсон зүйлсийг мартаж чадна.

 

Охины орд (8/23-9/22):  Ажил хэргийн харилцаанд таагүй өдөр. Алдаа гаргах магадлалтай тул үдээс өмнө ажил хэргийн уулзалт бүү төлөвлө. Сэтгэл санаа эрс огцом өөрчлөгдөх бололтой. Эрүүл мэнддээ анхаар. Ялангуяа хоол боловсруулах эрхтэндээ анхаарахгүй бол өвчлөх магадлал өндөр байна.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Тэвчээр шаардсан өдөр. Өдрийн эхний хагаст эргэн тойрны хүмүүстэйгээ муудалцана. Таныг шүүмжлэх бололтой. Ихээхэн ажиллах хэрэгтэй болно. Нэг ажлыг барих хэрэгтэй ч чанартай хийгээрэй. Өнөөдөр та маш их тэвчээртэй бай. Хариуцлагатай алхам хийх хэрэгтэй болно, бүх эрсдлийг тооцох шаардлагатай.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Хилэнцийнхэнийг хувь тавилан ивээлдээ багтааж романтик уулзалттай учруулна. Томоохон гэр бүлийн баярт уригдах бололтой. Засвар хийхэд сайн. Сайн бодож байхыг зөвлөж байна. Та барилга барихаар шийдсэн бол сууриа эхлээд тавь гэсэн үг.

 

Нумын орд (11/22-12/21): Эерэг өдөр. Өнөөдөр таны амжилт шинэ нөхцөлд ухаалаг ханддагаас чинь хамаарна. Энэ нь үр дүнтэй шийдвэр авч, ашигтай төсөлд оролцох саналаар илэрнэ. Хариуцлагатай байдлаас зайлсхийхийг хүснэ. Ажлын томилолт гарах бололтой. Та ямар нэгэн чухал ажилд орвол санаа нэгтэй хүмүүсийн дэмжлэгийг авна. Та урам зоригтой ажилла.

  

Матрын орд (12/22-1/19): Сорилттой өдөр. Өнөөдөр таны замд хэд хэдэн ээдрээтэй зүйлс тохиолдоно гэдгийг огторгуй танд сануулж байна. Харилцаа холбооны буд гараг байрлалаа өөрчилж буруу ойлголцол болон саад тотгорыг арилгагч байрлал руу шилжиж байна. Асуудал хөдөлгөөнд орсноор бүтэмжтэй болох мэт харагдаж байсан ажил хэргүүд тийм ч сайн үр дүнд хүрэхгүй.

 

Хумхын орд (1/20-2/18): Хүнд өдөр. Ажил дээр чинь өглөөнөөс эхлээд л асуудлууд ар араасаа цуван гарч ирэх нь. Удирдах ажилтаныхаа саналыг сонсож түүнийхээр бүгдийг хийх нь танд ашигтай. Арай гэж ажлаа цэгцлэхэд чинь хувийн амьдралд чинь хүүхдүүдээс үүдсэн асуудал гарах магадлалтай.

 

Загасны орд (2/19-3/20) Сэтгэлийн их тайвширал хэрэгтэй өдөр. Өдрийн дийлэнхийг та бясалгах, тайван байдлыг эрхэмлэхэд зориул. Ажил хэргээ түр хойшлуулаад зөвхөн өөрийн эрүүл мэндийн төлөө анхаарлаа хандуулаарай. Гэр бүлийн харилцаанд таагүй уур амьсгал гарч болзошгүй.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2014.04.14/  
Үзсэн: 1745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй