![](/uploads/201404/news/thumb/ca4ded6b43ed18e55dd3f2e585873f03_x3.jpg)
АНУ-ын Washington DC хотноо МҮОНРТ-ийн үзэгч сонсогчдын уулзалт зохион байгуулагдаж байна. Уулзалтад МҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Наранбаатар, дэд захирал Ё.Батбаяр нараар ахлуулсан Олон нийтийн радио, Олон нийтийн телевиз, MNB.mn сайт зэрэг салбар нэгжийн 10 гаруй уран бүтээлчид оролцож байгаа билээ.
Үзэгч сонсогчдын уулзалт нийт долоо хоногийн турш үргэлжилж, АНУ-д ажиллаж, амьдарч буй Монголчуудын өдөр тутмын амьдралын хэвшил, тус улсын ахуй орчин, нийгэм соёлын байдалтай нь хэрхэн дасан зохицож, аж төрж буйг нээн харуулах зорилго бүхий мэдээ сурвалжлага, нийтлэл, ярилцлага, ток шоу, үзэгч, сонсогч, редакцийн уулзалт нэвтрүүлгүүдийг бэлтгэнэ.
АНУ дахь Монгол Улсын элчин яамнаа өнгөрсөн бямба гарагт тус улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудын дунд МҮОНРТ-ийн үзэгч, сонсогчдын нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт АНУ-д ажиллаж, амьдарч буй Монголчууд идэвхтэй оролцон, МҮОНРТ-ийн өдөр тутмын үйл ажиллагаа, техникийн шинэчлэл, өргөн нэвтрүүлгийн бодлого, MNB.mn сайт-ийн мэдээ, мэдээллийн талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн, харилцан мэдээлэл солилцов.
Түүнчлэн АНУ-д ажиллаж, амьдарч буй Монголчуудын зүгээс МҮОНРТ-ийн удирдлагууд болон уран бүтээлчдэд хандан, тус улсын хууль эрхзүйн орчин, хот тохижилт, барилгын салбарын асуудал, хүүхэд хамгаалал, орчны аюулгүй байдлыг хэрхэн анхаарах зэрэг сэдвүүдийн хүрээнд жишиг авч, Монгол Улсад нэвтрүүлэх, төрийн бодлогодоо хэрхэн оновчтойгоор тусгаж болох талаар санал хүсэлтээ илэрхийллээ.
Хэлэлцүүлгийн үеэр, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Наранбаатар, дэд захирал Ё.Батбаяр нар байгууллагынхаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхдээ гадаад орнуудад амьдарч байгаа Монголчууд өмнө нь МҮОНРТ-ийн мэдээ мэдээлллийг үзэх, сонсох хэлбэрээр авдаг байсан бол өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн, MNB.mn сайтаар дамжуулан шууд эфир болон нэвтрүүлэг, цаг үеийн мэдээ, мэдээллийг онлайн хэлбэрээр авах боломжтой болсныг онцлон тэмдэглэсэн юм.
МҮОНРТ-ийн уран бүтээлчид АНУ-ын Washington DC хотноо | ||
Үзсэн: 3138 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.