Шууд Chart

Агаарын бохирдлоос болж 93 жирэмсэн эхийн ураг өсөлтгүй болжээ

2014-04-14 09:41:32

Агаарын бохирдол урагт нөлөөлж, хүүхдийн эрүүл мэндийн асуудал чухлаар тавигдах болсон бөгөөд агаарын бохирдол нь ургийн өсөлт саарахад нөлөөлдөг гэдгийг АНУ, Канад, Польш, Норвеги, БНХАУ улсад судлан тогтоожээ. 

Түүнчлэн хөгжиж буй орнуудад хийгдсэн судалгаагаар гэрийн дотоод орчинд нүүрсний дутуу шаталтын дүнд үүсэх химийн нэгдлүүд хүүхдийг бага жинтэй төрөх эрсдлийг 40 хувь нэмэгдүүлж, нярайн дундаж жин 100 граммаар буурч байдаг аж.

Харин манай оронд энэ төрлийн судалгаа нь эхлэл төдий байгаа юм.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2013 онд хийсэн судалгааны урьдчилсан дүнгээр 93 жирэмсэн эхийн ураг өсөлтгүй болсныг оношложээ.

Ургийн гаж хөгжлийг эрт үед нь оношлох зорилгоор 2013 онд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Ураг-нярайн эмгэгийг судлах төв  “Удам зүйн лаборатори”-г байгуулан 2013 онд 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тоног төхөөрөмжөөр хангаад байна.

Түүнчлэн тус төвд ураг, нярайн төрөлхийн хөгжлийн гажгууд, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, тав хүртэл насны хүүхдийн эндэгдлийн идэвхтэй тандалтын тогтолцоог бүрдүүлж, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээний ургийн гажиг хөгжлийг бүртгэж мэдээлдэг болжээ.

2014 оныг Эх хүүхдийн эрүүл мэндийн жил болгон зарласантай холбоотойгоор ЭМЯ-наас долоо хоног бүр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, эмч, мэргэжилтнүүдтэй цахим хурлыг зохион байгуулж, эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал, тэр тусмаа ургийн гажиг хөгжлийн асуудлаар хэлэлцдэг байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Агаарын бохирдлоос болж 93 жирэмсэн эхийн ураг өсөлтгүй болжээ  
Үзсэн: 1480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй