Шууд Chart

Хүүхдийн тоглоомын 60 гаруй хувь нь шаардлага хангахгүй байна

2010-01-12 03:55:37


С.Батзаяа

     Тэд худалдааны төв, зах дэлгүүрүүдэд худалдаалж буй тоглоом аль улсаас импортлодог, шинжилгээний бичигтэй эсэх, тоглоом нь зориулалтын сав баглаа, боодол, хаяг шошго, тоглоомыг худалдаалах, хадгалах байрны эрүүл ахуйн нөхцөл зэрэгт шалгалт хийсэн байна. Шалгалтаар хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй олон зөрчил илэрчээ. Тухайлбал, шалгалтанд хамрагдсан байгууллагуудын худалдаалж байгаа тоглоомын 60 гаруй хувь нь хаяг шошго, сав баглаа боодолгүй, хадгалалт хангалтгүй, худалдагч нь зарж байгаа тоглоомынхоо талаар ямар ч мэдэгдэхүүнгүй байсан аж.
   

    Мөн цэцэрлэгүүдийн гадна талбайд хаягдал төмөр, дугуйгаар тоглоом хийж ашиглаж байгаа нь хүүхдүүд гэмтэж бэртэх нөхцлийг  бүрдүүлж байна гэж тэд үзжээ. Түүнчлэн анги бүлгүүдийн тоглоомын 60-аас доошгүй хувь нь эвдэрхий, дээрээс нь цэцэрлэгүүд эцэг эх, иргэдийн хандив, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр бага хэмжээний тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн авч ашиглаж байгаа нь шинжилгээний дүгнэлтгүй байсан байна.

 

Нийтэлсэн: Б.Багабанди

Хүүхдийн тоглоомын 60 гаруй хувь нь шаардлага хангахгүй байна  
Үзсэн: 1409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй