Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас "Яараад яахав дээ" арга хэмжээний хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор жолооч, зорчигч нарт зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг тараан, зөрчлийг газар дээр нь арилгуулж, жолооч нараас 5 заалт бүхий амлалтыг авч ажиллалаа.
Мөн тус аймгийн 9 сум, 2 тосгон руу зорчдог, олон улсын чанартай авто зам дайран өнгөрдөг 4 замын уулзварт хяналт шалгалт ажиллуулж байна.
- Би жолоо барьж эсвэл зорчиж явахдаа суудлын бүсээ үргэлж зүүнэ.
- Би гүйцэж түрүүлэхдээ эрсдлийг тооцоолж илүү хянуур байна.
- Би шөнийн цагаар жолоо барихдаа гэрлээ байнга шилжүүлж бусдыг хүндэтгэнэ.
- Би хэт ядарсан үедээ жолоо барихгүй, аялал амралтаа тааруулж явна.
- Би согтуугаар жолоо барихгүй, бусдад үргэлж анхааруулна.
ЖОЛООЧ ТА АМЛАЛТАА ҮРГЭЛЖИЛЖ БИЕЛҮҮЛЭН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД СОЁЛТОЙ ОРОЛЦООРОЙ. ТАНД БАЯРЛАЛАА.
Жолооч нараас амлалт авч байна | ||
Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.