Шууд Chart

”Гэгээн муза” наадмын шалгаруулалт эхэлжээ

2014-04-14 10:46:00

Сүүлийн 10 жилийн турш театрын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” ёслолын ажиллагааг энэ жилээс тавдугаар сард зохион байгуулж байхаар төлөвлөжээ.

Тэгвэл "Гэгээн муза 11" дэх удаагийн наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт дуусчээ.

Эхний шатанд драмын, дуулалт, хүүхдийн, нэг хүний жүжгийн төрлөөр шилдэг жүжиг, найруулагч, зохиол, хөгжмийн зохиолч, зураач, жүжигчин гэсэн номинацид нийт 36 бүтээл өрсөлджээ.

Наадмын шүүгчээр есөн хүн ажиллаж, хоёрдугаар шатанд нэр дэвшсэн бүтээлүүдийг тодруулсан ч албан ёсоор олон нийтэд зарлах хараахан болоогүй байгаа аж.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

”Гэгээн муза” наадмын шалгаруулалт эхэлжээ   
Үзсэн: 830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй