Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвөөс зохион байгуулсан прокуроруудын давтан сургалт явагдлаа.
Сургалтад улс, аймаг, тээвэр, дүүргүүдийн нийт 117 прокурор хамрагдаж, орон нутгаас ирсэн прокурорууд тус сургалтын төвийн дотуур байранд байрлан сургалтад хамрагджээ.
Сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Тахарын ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон хуулийн их, дээд сургуулиудын эрдэмтэн багш нар Эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, шинээр батлагдсан хуулиудын үзэл баримтлал, шинэ төрлийн болон, эдийн засаг, байгаль орчны эсрэг гэмт хэргүүдийг мөрдөн шалгах, хяналт тавих аргачлал сэдвүүдээр хичээл зааж харилцан санал солилцох хэлбэрээр явуулсан нь илүү үр дүнтэй болжээ.
Сургалтын төгсгөлд оролцогчдоос эрүүгийн эрх зүйн чиглэлийн бодлогоор мэдлэг сорих дасгал ажиллуулж, сургалтын арга хэлбэр, багш нарын заах арга зүй, сургалтын цаашдын чиг хандлагын талаар бичгээр санал асуулга авч нэгтгэн дүгнэжээ.
Прокуроруудын давтан сургалт боллоо | ||
Үзсэн: 934 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.