Өчигдөр ММСУХ-оос зохион байгуулдаг төвийн бүсийн "Дүнжингарав-2014" уралдаан болж өндөрлөлөө. Харин өнөөдөр Улаанбаатар хотын Морин спорт, уяачдын холбооноос Хүй долоон худагт "Хангарьд-2014" уралдааныг зохион байгуулахаар болсон. Ингээд та бүхэндээ “Хангарьд-2014” хаврын хурдан морины уралдааны хөтөлбөрийг хүргэе.
Хязаалан насны морь мордож гарааны төхөөрөмжид орох 6:30-7:30
Хязаалан насны морь гараанаас гарч уралдах 8:00
Хязаалан насны морь барианд орох 8:30
Шүдлэн насны морь мордож гарааны төхөөрөмжид орох 10:30-11:30
Шүдлэн насны морь гараанаас гарч уралдах 12:00
Шүдлэн насны морь барианд орох 12:30
“ХАНГАРЬД-2014” Хаврын уралдааны нээлт 13:00-13:30
Монгол даага мордож гарааны төхөөрөмжид орох 14:00-14:30
Монгол даага гараанаас гарч уралдах 15:00
Монгол даага барианд орох 15:30
Эрлийз даага мордож гарааны төхөөрөмжид орох 16:30-17:00
Эрлийз даага гараанаас гарч уралдах 17:30
Эрлийз даага барианд орох 18:00
Түрүүлж айрагдсан морьдыг цоллох 18:30
"Хангарьд-2014" уралдаан болж байна | ||
Үзсэн: 1596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.