Шууд Chart

Алдарт ”Аида” дуурийг тоглоно

2014-04-14 11:23:15

Сүүлийн жилүүдэд сонгодог урлагийг сонирхогч, үзэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь УДБЭТ дэлхийн алдартай балет, дууриудыг мэргэжлийн түвшинд маш гайхалтай бүтээж буйн илэрхийлэл билээ.

Тэгвэл тус театрын хамт олон энэ сарын 19-нд 140 жилийн түүхтэй, дэлхийн сонгодог бүтээл болох Ж.Вердийн “Аида” дуурийг тоглох аж.

Дуурийг УДБЭТ-ын хамт олон 2010 онд анх удаа эх орондоо тоглосон бөгөөд Ж.Верди нь XIX зууны төдийгүй дэлхийн дуурийн урлагийн оргил бүтээлүүдийг туурвисан хөгжмийн зохиолч төдийгүй түүний хамгийн том бүтээл нь “Аида” билээ. Тус дуурь нь нүсэр бүрэлдэхүүнтэй найрал дуу, хөгжмийг багтааснаараа онцлог юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Алдарт ”Аида” дуурийг тоглоно  
Үзсэн: 1344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй