Шууд Chart

Залуучууд залуусын наадмаараа 2 дах жилдээ сайхан наадлаа

2013-07-12 13:22:33

Үндэсний их баяр наадмаар өнгөрсөн жилээс эхлэн МЗХ-ноос санаачилан “Залуусын наадам”-ыг зохион байгуулж, дуутай хууртай, уралдаант хөгжөөнт тэмцээнтэй баяр наадмын нэг үйл ажиллагааг эхлүүлсэн билээ. Тэгвэл энэ жил уламжлал болгон МЗХ-ныхон “Залуусын наадам”-ыг зохион байгуулж, өчигдөр хүй 7 худагт нээлт нь боллоо. Залуусын наадмын нээлтэнд фэйсбүүкчид, твиттерчид, залуу яруу найрагчид, залуучуудын байгууллагын төлөөлөл оролцохын зэрэгцээ салбар салбарын тэргүүний залуучууд цугларчээ. Залуусын наадмын асарт МЗХ-ныхон урисан зочид, ирсэн гийчидээ наадмын хуушуур, айрагаар үнэгүй дайллаа. Мөн залуусын наадмаар наадаж буй залуучууддаа UFO хамтлаг ая дуугаа өргөхийн зэрэгцээ, Увертура хамтлаг Өнө мөнх эх орон, Халуун элгэн нутаг, Дөрвөн цагийн тал зэрэг дуугаараа залуучууддаа бэлэг барисан юм.

Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Залуучууд залуусын наадмаараа 2 дах жилдээ сайхан наадлаа  
Үзсэн: 2399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй