Шууд Chart

Шувуун фабрик хүртэлх замыг жилийн хугацаанд гүйцэтгэнэ

2014-04-14 12:35:56

Өлзийт хорооллоос-Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто замыг концессийн гэрээгээр барина. Энэхүү төслийн концесс эзэмшигчээр “Ди Ар Жэй” ХХК шалгарсан байна. Тус зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын сүлжээ сайжран, авто замын хөдөлгөөний эрэлт хэрэгцээг хангасан олон зурваст авто зам бий болох юм.

Тус компани нь  “Өлзийт хорооллоос-Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто зам барих” ажлыг өөрийн хөрөнгөөр буюу хорин тэрбум таван зуун сая төгрөгөөр нэг жилийн хугацаанд гүйцэтгэж байнгын ашиглалтад оруулсны дараа 2015-2016 онд хотын  төсвөөс санхүүжилтийг авахаар нийслэлийн Засаг даргатай концессийн гэрээ хийсэн юм байна.  

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Шувуун фабрик хүртэлх замыг жилийн хугацаанд гүйцэтгэнэ   
Үзсэн: 1509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй