Энэ онд Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.
Тус ойг өргөн хүрээтэй тэмдэглэхээр хоёр талын төр, засгийн хэмжээнд болон холбогдох байгууллага хооронд тохиролцоод байгаа бөгөөд ойн арга хэмжээг нээж Улаанбаатар хотын Иргэдийн хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид саяхан Вьетнам улсад айлчилжээ.
Тус ойн арга хэмжээний хүрээнд Монголын соёл, урлагийн төлөөлөгчид Вьетнамын Хүэ хотноо энэ сарын 12-20-нд болж байгаа олон улсын соёл, урлагийн их наадамд оролцож байна.
Монгол Улсыг төлөөлөн “Арга билэг” этно-жааз хамтлаг, “Монгол Костюмс” загварын агентлаг, Соёлын төв өргөө, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх “Уурхайчин” соёлын төвийн уран бүтээлчид хамтран, ардын язгуур урлаг, уран нугаралт, уртын дуу, хөөмий, үндэсний бүжиг болон үндэсний хувцасны загвараар эх орноо сурталчилж байгаа аж.
Урлаг соёлынхон Вьетнамд тоглож байна | ||
Үзсэн: 924 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.