
“ДМЮ” клүбийн нэгдүгээр баг МХБХ-ны “Нэгдүгээр лиг”-ийн тавдугаар тойргийн тоглолтоо өчигдөр “Алдарын дайчид”-тай хийж, 4:2-оор хожлоо.
Эсрэг багийн үндсэн бүрэлдэхүүний олон тоглогч энэхүү тоглолтод оролцоогүй ч бид эцсийн мөчид арай гэж бүтэн оноо авсан юм.
Олон байрлалд тоглох чадвартай Энхтайваны Баяржаргал маань энэ өдөр 2020 оны анхны тоглолтдоо оролцсон нь онцлог байлаа. Багагүй хугацаанд бэртэлтэй байгаад эргэн ирсэн тэрбээр “Би өвдөгний асуудлаас болж бараг найман сарын турш хөлбөмбөг тоглосонгүй. Харин өчигдөр талбайд гарч, ямар их зүйлээс хоцорсноо мэдлээ. Нэлээн хугацаа алдсан ч аажмаар бэлтгэл хийж, бас тоглолтын өмнөх зургаан хоног МХБХ-ны дасгалжуулагчийн D ангиллын сургалтад хамрагдсаныг минь үнэлж цөөн хэдэн минут тоглуулсан болов уу. Манай багийн сүүлийн тоглолтуудаас нэг том алдаа харагдах боллоо. Бид тоглолтыг маш эрч хүчтэй эхлүүлж, давуу байдалтай болдог ч удалгүй хэмнэлээ алдаад байна. “Алдарын дайчид”-тай тоглоход эхний хоёр гоолыг хийснийхээ дараа тайвширч, бас нэлээн олон алдаа гаргаснаар оноо алдах тун дөхсөн. Тиймээс тоглолтын хэмнэлээ алдахгүй байх хэрэгтэй. Би ч бэлтгэл сургуулилтаа сайн хийж, аль болох олон гоол оруулж, багтаа туслахыг маш их хүсч байна” хэмээн ярилаа.
Э.Баяржаргал: Багтаа туслахыг маш их хүсч байна | ||
Үзсэн: 806 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.