Шууд Chart

МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Тэрбаатарыг томилжээ

2020-08-03 17:50:07

Монголын хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн хурлаас холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Тэрбаатарыг саяхан томилжээ.

Түүний өмнө нь тус холбооны генсекээр ажиллаж байсан Ө.Шижир Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрыг удирдахаар дэвшиж, хөлбөмбөгийн гал тогоогоо орхисон билээ. Д.Тэрбаатарын хувьд хөлбөмбөгт шинэ хүн биш. Монгол Улсын шигшээ багийн тамирчин, “Хасын Хүлгүүд” багийн дасгалжуулагч асан, шилдэг спортын мастеруудын нэг.

Тэрбээр хэсэг нөхдийн хамтаар “Дуулиан-2020” тэмцээнийг 2007 онд санаачилж Монголын хөлбөмбөгийн хамгийн том тэмцээн болгож байсан үе бий. Улмаар 2010-2013 онд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Тэрбаатарыг томилжээ  
Үзсэн: 1226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй