
Манай гарагийн хаан спорт болох хөлбөмбөгийн спортыг нийтэд хүртээмжтэй байлгах, хүүхэд бүрийг хөл бөмбөгөөр хичээллэх боломжийг олгох гол зорилготой “Грассрүүтс” хөл бөмбөгийн үйл ажиллагааг “Шонхорууд” клубийн дасгалжуулагч Н.Ганхуягийн санаачлагаар зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн 70 гаруй хүүхэд багачууд оролцсон тус үйл ажиллагаа 83-р сургуулийн ногоон талбайд явагдаж, хүүхдүүд нэг өдрийг хөл бөмбөгийн өртөөчилсөн, хөгжилтэй дасгал хөдөлгөөнийг хийн өнгөрүүлсэн юм.
Нийслэлд баригдсан зуу зуун хөл бөмбөгийн талбайг хүүхэд бүрт цоожтой бус, нээлттэй болгох гол зорилготой энэхүү арга хэмжээг цаашид дүүрэг тус бүр дээр, багш дасгалжуулагч нартай хамтран Монголын хөлбөмбөгийн холбоо зохион байгуулахаар төлөвлөж байна.
83-р сургуулийн ногоон талбайд грассрүүтс арга хэмжээ болов | ||
Үзсэн: 786 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.