
Испанийн шигшээ баг болон Реал Мадрид клубийн экс хаалгач Икер Касильяс хөлбөмбөгийн ертөнцөөс зодог тайлжээ.
Өдгөө 39 настай тэрбээр эзэн хааны багт 16 жилийг үдсэн бөгөөд 725 тоглолтод оролцож, Аваргуудын лигт гурван удаа, Ла Лигт таван удаа түрүүлсэн аж.
Тэрбээр Испанийн шигшээ багийн хамтаар 2010 оны дэлхийн аваргад түрүүлж, 2008, 2012 онд Европ тивдээ түрүүлж байв. Мөн 2000-2016 оны хооронд Испанийн шигшээ багт зүтгэхдээ 156 тоглолтод оролцож байсан юм.
Икер Касильяс хөлбөмбөгийн ертөнцөөс холдлоо | ||
Үзсэн: 656 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.