Шууд Chart

“Мөнгөн дуулга цом-2014” яруу найргийн наадам болно

2014-04-14 14:55:52

Монгол Улсад Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас яруу найраг сонирхогчид болон яруу найрагчдын дунд “Мөнгөн дуулга цом-2014” яруу найргийн уралдааныг зарлажээ. 

Уралдааны урьдчилсан шалгаруулалтад оролцогч бүр нэг шүлэг ирүүлж, шүлгийн агуулга нь онцгой байдлын алба, гал сөнөөгч, аврагчийн мэргэжлийн онцлог, гавьяат үйлсийг сурталчилж алдаршуулсан байвал зохих юм байна.
Харин урьдчилсан шалгаруулалтаас шалгарсан 21 уран бүтээлч нь гурван шүлэг бэлтгэж ирэх ба нэгийн даваа Чөлөөт сэдэвтэй, хоёрын даваа Эх орны сэдэвтэй, гурвын даваа Онцгой байдлын албаны сэдэвтэй байх аж.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг мэргэжлийн шүүгчдийн баг сэдэв тус бүрт нэгээс гуравдугаар байр тус бүр нэг, тусгай байр, үзэгчдийн байр шагнал тус бүр нэгийг шалгаруулж, 100.000-1.000.000 төгрөгийн шагнал гардуулах юм.
Материалыг ирэх тавдугаар сарын 28-ны өдрийн дотор ОБЕГ-ын Тамгын газарт гэсэн хаягаар /шуудангаар болон өөрийн биеэр, цахим d_byambatsogt@nema.gov.mn хаягаар/ хүлээн авах гэнэ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Мөнгөн дуулга цом-2014” яруу найргийн наадам болно  
Үзсэн: 1444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй