Шууд Chart

Кристиано Роналдо гурван давхар харшаа 4.1 сая ам.доллараар заржээ

2020-08-07 09:20:29

Дэлхийн хөлбөмбөгийн супер од Кристиано Роналдо 11 жилийн өмнө Английн Манчестер хотод худалдан авч байсан гурван давхар харшаа 3.25 сая фунт стерлинг буюу 4.1 сая ам.доллараар заржээ.

Тус харш нь Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнгээс 15 км-ийн зайд байрлах Английн баян чинээлэг хүмүүсийн амьдардаг тосгон буюу Алдерли Эдгед байрладаг гэнэ.

Тэрбээр энэхүү хөрөнгөө үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар дамжуулан зарсан аж.

Гэхдээ Роналдо дээрх харшаа өмнө нь 3.895 сая фунт стерлингээр худалдаж авч байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Кристиано Роналдо гурван давхар харшаа 4.1 сая ам.доллараар заржээ  
Үзсэн: 1576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй