
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна.
Хуралдаанаар:
1. 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил
-Сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц
-Сургууль, цэцэрлэгт элсэн суралцагчдын бүртгэлийн тухай
2. Нийслэлд 2020 онд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн явцын мэдээлэл
3. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай
4. 2020 оны 6, 7 сард орсон их хэмжээний бороо, үерийн улмаас хотын гол болон туслах гудамж замуудад үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, засварын ажилд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай
5. Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай
6. Улаанбаатар хотын соёлын өв бүхий барилга байгууламж, түүний оршин байгаа газрыг тоолж бүртгэлжүүлэх, хамгаалалтын бүсийг тогтоох, түүнийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал боловсруулах, санхүүгийн эх үүсвэрийг судлах ажлын тухай хэлэлцэж байна.
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна | ||
Үзсэн: 1488 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.