Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг наймдугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Перу Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гуидо Октавио Торо Корнехотой уулзав.
Элчин сайд нар энгийн паспорт бүхий иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын үед албажуулах, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах, хоёр талын бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг дэмжих зорилгоор Худалдаа аж үйлдвэрийн тахимуудыг холбож өгөх зэрэг асуудалаар санал солилцов.
Уулзалтын эцэст Элчин сайд нар хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр идэвхи санаачлагатай хамтран ажиллахаар тохиролцов.
Элчин сайд Ш.Батцэцэг Бүгд Найрамдах Перу Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайдтай уулзав | ||
Үзсэн: 800 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.