![](/uploads/201404/news/thumb/045fe8358e2f65f19a9457023493a8be_x3.jpg)
Даваа гараг бүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа оролцож, 2012 оноос хойш хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд болон цаашид хийхээр төлөвлөж байгаа зорилтуудаа танилцууллаа.
Тус газраас 2012-2016 онд үндсэн долоон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс 2016 онд тандан судалгааны болон харилцаа холбооны хоёр төрлийн хиймэл дагуултай болох юм.
Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас хуваарилсан сансрын орон зайг эзэмших хүсэлтээ манай улс анх удаа тус байгууллагад илгээсэн гэдгийг МТШХХГ-ын дарга хэллээ.
“Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” зорилтын хүрээнд төрийн үйлчилгээний 21 аймаг, Улаанбаатар хотод нийтдээ 47 Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машиныг суурилуулсан бөгөөд энэ онд багтаан 59 ТҮЦ машин нэмж байршуулахаар болжээ.
Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-тай хамтран орон нутагт интернэтийн үнийг гурав дахин хямдруулж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлсэн гэдгийг онцлолоо.
Мөн 2014 оны 7 дугаар сарын 31-нд орон даяар тоон технологид шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ оны хоёрдугаар улиралд багтаан нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан тоон телевизийн сүлжээг байгуулж дуусна гэлээ.
МТШХХГ-аас шуудангийн үйлчилгээг хэрэглэгчдэд улам ойртуулсан ухаалаг үйлчилгээ бий болгох зорилгоор “Ухаалаг шуудангийн хайрцаг”-ийг Улаанбаатар хотын 18 цэг, Дархан, Эрдэнэт хотуудад байршуулан ажиллуулж байна гэлээ.
Хоёрдугаар улиралд багтаан тоон телевизийн сүлжээг байгуулж дуусгана | ||
Үзсэн: 1009 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.