Шууд Chart

Дөрвийн давааны сонин сайхнаас

2013-07-12 13:44:28

Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын дөрвийн даваанд аймгийн цолтнууд улсын арслан, гарьдуудтай учран золгож наадамчин олныг сайхан барилдлаа.

Улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан Н.Батсуурьт, улсын арслан Д.Ганхуяг аймгийн арслан Э.Оюунболдод, улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан Т.Баасанхүүд өвдөг шороодсон юм.
Түүнчлэн энэ даваанд олны анхаарлыг гойд татсан оноолт нь Дундговь аймгийн хоёр бөхийн барилдаан байлаа. Улсын харцага Л.Пүрэвжав, аймгийн хурц арслан А.Алтанхуяг нарын барилдаанд арслан түрж хөөсөн ч харцага тогтмогц нь зайлаад давчихав. Ийнхүү Л.Пүрэвжав харцага улсын заан цолны төлөө дахин зүтгэж байна. Тэрээр наадмын долоогийн даваанд гурван удаа өвдөг шороодсон билээ. Хурц арслан А.Алтанхуяг улсын цолд хүрч чадсангүй.
Улсын уран барилдаант начин Э.Энхбат улсын начин Л.Нямсүрэнг шуудагны барьцнаас шахаж татан давлаа.
Харин улсын гарьд И.Доржсамбуу аймгийн арслан Шинэбаатарыг давсан хэмээн үзэж асарт очсон байснаа эргэн ирж, дахин барилдаж давлаа.
Бүх цэргийн наадамд түрүүлээд хэдхэн хонож буй аймгийн арслан Л.Цэрэнтогтох улсын харцага Ө.Бат-Оршихыг шуудагны барьцнаас шахаж, түрж хөөгөөд давав. 
Улсын наадмын түрүү үзүүр, их шөвөгт яригдаж байсан бөхчүүдийг аймгийн арслангууд ээлж дараалан давж, улсын цолны босгонд тулж ирчихээд байна.
Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Дөрвийн давааны сонин сайхнаас  
Үзсэн: 1992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй