Шууд Chart

Н.Ананд: Хүснэгтийн доогуур яваа багийг ч дутуу үнэлж болохгүй

2020-08-10 15:24:44

“ДМЮ” клүбийн нэгдүгээр баг МХБХ-ны “Нэгдүгээр лиг”-ийн долдугаар тойргийн тоглолтоо өчигдөр “Хан-Уул”-тай хийж, 1:1-ээр тэнцсэнээр чухал хоёр оноо алдлаа.

Гэмтэл бэртэл, торгууль шийтгэл, бусад шалтгааны улмаас олон тоглогчоо ашиглаж чадаагүй тус тоглолтын дараа довтлогч Наранчимэгийн Ананд өөрийн сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр “С.Жамбалбавуу, Э.Алтангэрэл, М.Анар, Э.Ган-Эрдэнэ нар тоглохгүй, Б.Насан-Эрдэнэ, С.Мөнхтулга олон минут тоглох боломжгүй байсан тул хүнд тоглолт боллоо. Довтолгооны шугамд надтай хамтарсан Э.Баяржаргал, Э.Тэмүүлэн нар ч бэртлээс ирээд удаагүй болохоор тоглолтоо бүрэн олоогүй байсан. Тоглолтын үеэр надад гоол хийх боломж хэд хэд олдсон ч туршлагатай хаалгач Ш.Ган-Эрдэнийг аргалж чадсангүй. Тоглолтын өмнөх хоёр шөнө “Аваргуудын лиг”-ийн тоглолт үзээд шөнийн нойр авч чадаагүй нь их нөлөөллөө. Цаашид ийм хувийн алдаа дутагдал гаргахгүй. Бас хүснэгтийн доогуур яваа багийг ч дутуу үнэлж болохгүйг сайн ойлгосон.
Боломж гэж ярихад миний хувьд хамгийн түрүүнд Т.Анхбаяр, А.Мөнх-Оргил ах санаанд ордог. Тэд боломжийг өндөр хувьтай ашигладаг шилдэг тоглогч. Гэвч энэ жил хоёулаа байхгүй. Би тэдний үлдээсэн орон зайг нөхөхийг хичээж байгаа ч энэ жил хөл хорионоос шалтгаалж фитнессийн бэлтгэл хийгээгүй нь миний тоглолтод их нөлөөлж байна. Цаашид бэлтгэл сургуулилтаа улам сайн хийж, дараагийн тоглолтуудад сайн тоглохыг хичээнэ” хэмээн ярилаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Ананд: Хүснэгтийн доогуур яваа багийг ч дутуу үнэлж болохгүй  
Үзсэн: 1040 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй