Шууд Chart

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоунтай уулзав

2020-08-10 17:15:17

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоунтай уулзаж, хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Элчин сайд Филип Малоун үүрэгт ажилдаа орсонд нь дэд сайд Б.Мөнхжинд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Дэд сайд Б.Мөнхжин хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хамтын ажиллагааны яриа хэлэлцээний механизмыг үргэлжлүүлэхийн чухлыг онцлоод эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

"COVID-19" цар тахалтай тэмцэхэд хоёр талын болон олон улсын хамтын ажиллагаа, эв нэгдэл чухал гэдэгт талууд санал нэгдэж, өнөөгийн нөхцөл байдалд тохируулан хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөсөн ажлуудаа тасалдалгүй хэрэгжүүлж ажиллахаар тохиров. 


Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоунтай уулзав  
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй