Шууд Chart

Д.Адилзаяа Радио телевизийн тэргүүний ажилтан боллоо

2014-04-15 09:59:27

АНУ-ын Вашингтон ДиСи хотноо зохион байгуулж буй МҮОНРТ-ийн үзэгч, сонсогчдын уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Уулзалтын хүрээнд АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын өдөр тутмын амьдралын онцлог, нийгэм соёлын асуудлаар мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэн МҮОНРТ-д нийлүүлдэг сэтгүүлчдийн төлөөллийг шагналаа.  

Шагналыг СТА, дуучин Л.Болдбаатарын “Морин жилийн хийморь” уран бүтээлийн тоглолтын үеэр гардуулсан юм. МҮОНРТ-д олон жилийн турш үр бүтээлтэй ажиллаж байсны зэрэгцээ хилийн чинадаас мэдээллийн баазаар хангах үүргийг өөрсдийн сэтгэл зүрхээрээ хийж гүйцэтгэсээр ирсэн сэтгүүлч Д.Адилзаяа, Б.Мижигдорж нар Радио телевизийн тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаав.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Н.Наранбаатар, дэд захирал Ё.Батбаяр нар шагналыг гардуулах үеэрээ “МҮОНРТ хэмээх их айлтай нэгэн насныхаа амьдралыг холбож, хилийн чинадаас Монголын үзэгчдийг танин мэдэхүй, нийгэм, соёлын өндөр ач холбогдол бүхий мэдээ мэдээллээр хангаж ирсэн явдалд гүн талархал илэрхийлье” гээд цаашдын ажилд нь амжилт хүслээ. 

 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Д.Адилзаяа Радио телевизийн тэргүүний ажилтан боллоо  
Үзсэн: 2465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-15 11:52
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-04-15 11:00
Хүнийхээ нэрийг зөв бичээч ээ. Анхзаяа биш Адилзаяа гэдэг шүү дээ.

Бидэнтэй нэгдээрэй