![](/uploads/201404/news/thumb/5921ac4170d4aca2bdb1ab2a9fca609d_x3.jpg)
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Ц.Батчулуун: Аз жаргалыг мөнгө гэж харах, эсэх нь таны л сонголт”, “Дунд чөмгөөрөө жиргэгч"- дэд даруулга хэрэгтэй”, “УИХ-ын гишүүн Х.Жекей Казахстанд урвав уу” сурвалжлага, ярилцлагыг онцлож байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Амлалт нэхэж амьдралаа ярьж жагсав”, “Д.Сугар: Энэ төрийн нүүрэнд л шалгуулаад учраа олмоор байна, санаа бүү зов”, “Авто оношлогооны төв, дүүргийн татварын хэлтсүүд амралтын өдрүүдэд ажиллана” зэрэг нийтлэл, мэдээллүүд оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Х.Тэмүүжинг нууцаар байцаана”, “Ц.Баярмаа: С.Зориг уурлахаараа гараа зангидан хана цохидог байж билээ”, “Д.Батмөнх: Хуучин машин, дугуй, хятад мотоцикльд хяналт тавих цаг болсон” сурвалжлага, мэдээ болон ярилцлагыг онцлож байна.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Бие даагчид АН-ын 14-тэй хүч хавсарна”, “Улстөрчид иргэдийн амьдралтай танилцахыг хүссэнгүй”, “Тоглоомд донтсон хүүхдүүд бүлэглэн хулгай хийж байна”, “Нийслэлд хог боловсруулах үйлдвэртэй болно” зэрэг нийтлэл, сурвалжлага, мэдээллийг онцлов.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт “Явуургүй сэнхрүүлэг амь тавилаа”, “МАН-ыг ард түмнээс уучлал гуйхыг шаардлаа”, “Ж.Батзандан: Хариуцлага тооцно гэдэг нь огцруулна гэсэн үг биш”, “Хөөрхий үрсийг гомдоох эрх танд байхгүй С.Эрдэнэ сайд аа ” зэрэг нийтлэл, сурвалжлага, ярилцлагыг онцлож байна.
“Өглөөний сонин”-оос” “Ч.Хоролсүрэнгийн хамаатан О.Тамирын хувийн данс руу Д.Сугар 3.654.067 ам.доллар шилжүүлжээ”, “А.Ариунболд: Орон нутгийн иргэд эрх ашгаа хамгийн ихээр зөрчүүлдэг”, “МАН-ын тавьсан жүжиг 1937 оны их хэлмэгдүүлэлтийг сануулдаг гэв ” зэрэг сурвалжлага, мэдээлэл, ярилцлагыг уншиж болно.
“Үндэсний шуудан” сониноос “Б.Энэбиш: Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдэг л болж байна”, “Гурав сольсон нэр буюу геологич Д.Гарамжав”, “Ж.Цогт: Бороо, нойтон цас орж сэрүүснэ” “Эвслийн бүлэг Засгийн газрын тухай хуулийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа” нэртэй мэдээ, ярилцлагыг уншиж болно.
“Таван цагариг” сониноос “Г.Мандахнаран: Байшин барьж, сарнай хатгаж үзсэн, эдгээр нь барилдахаас асар ялгаатай”, “Ц.Батчулуун, Б.Баярмаа нар улсын аварга боллоо”, “Монголын легионер эхний тоглолтдоо оролцлоо” зэрэг ярилцлага, мэдээллийг унших боломжтой.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.