Шууд Chart

Шинжлэх ухааны салбарт тулгамдаж буй асуудлаар ярилцлаа

2014-04-15 10:30:26

Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооноос 2014 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлогын шинэчлэл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, ШУА-ийн үйл ажиллагаатай танилцах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан билээ. 

Тус ажлын хэсэг өчигдөр хуралдаж хийсэн ажлын дүнгээ хэлэлцжээ. Хуралд Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн А.Бакей, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Д.Сумъяабазар, Д.Сарангэрэл, Л.Эрдэнэчимэг, БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин болон холбогдох албаны хүмүүс оролцов.
 
Ажлын хэсгийн хурлаар шинжлэх ухааны салбарт тулгамдаж буй олон чухал асуудлуудыг хөндөн ярилцаж, санал бодлоо солилцсоны үр дүнд тодорхой чиглэл гарган арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал, шинжлэх ухаан, технологийн тухай холбогдох болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинжлэх ухааны байгууллагуудын хүний нөөцийн болоод лабораторийн чадавхийг бэхжүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, хөтөлбөрийг оновчтой шинэчилж хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагуудын санхүүжилтийн болон төсвийн бие даасан байдлыг хангах шаардлагатай байгаа талаар санал солилцжээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Шинжлэх ухааны салбарт тулгамдаж буй асуудлаар ярилцлаа   
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй