Шууд Chart

Хоёр дахь удаагийн футзалын анхан шатны дасгалжуулагчийн сургалт эхэллээ

2020-08-12 11:27:23

МХБХ-ны футзалын анхан шатны дасгалжуулагчийн сургалт энэ сарын 3-нд анх удаа зохиогдож байсан бол өнөөдөр хоёр дахь удаагийн сургалт нээлтээ хийлээ.

Эхний сургалтад 18 дасгалжуулагч хамрагдаж байсан бол энэ удаагийн сургалтад мөн тооны дасгалжуулагч оролцож байна.

АХБХ-ны футзалын level 1, 2 дасгалжуулагчийн зэрэглэлд бэлдэх зорилготой энэхүү сургалтыг АХБХ-ны level 2 зэрэглэлтэй дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир удирдан явуулж байгаа тухай бид өмнө дурдсан билээ.

Цар тахлын улмаас гадны мэргэжилтнүүдийг урьж сургалт зохион байгуулах хүндрэлтэй байгаа ч МХБХ энэ ондоо багтан АХБХ-ны футзалын level 1, 2 дасгалжуулагчийн сургалтыг эх орондоо зохиохоор хичээн ажиллаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хоёр дахь удаагийн футзалын анхан шатны дасгалжуулагчийн сургалт эхэллээ  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй