Монголын туялзуур сэлмийн холбооноос зохион байгуулдаг “Улаанбаатар групп”-ийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 10 тамирчин өрсөлдсөн байна. Эрэгтэйчүүдийн төрөлд улсын аваргын мөнгөн медальт Э.Дөлгөөн тэргүүллээ. Хүрэл медалийг Б.Цэнгэл, Б.Батхүлэг нар хүртжээ. Эмэгтэйчүүдийн төрөлд А.Халиун тэргүүлж улсын хошой аварга Б.Гэрэлмаа хоёрдугаар байр, С.Энхжин, М.Жаргалмаа нар гуравдугаар байр эзэлжээ.
Туялзуур сэлмийн аваргууд тодорлоо | ||
Үзсэн: 1320 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.