Шууд Chart

Уртын дуугаа түгээн дэлгэрүүлнэ

2014-04-15 11:31:53

Нийслэлийн Улаанбаатар чуулга хүүхэд залуучуудад уртын дуу зааж сургах “Монгол уртын дуу” хэмээх сургалт хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж эхэллээ.

“Монгол уртын дуу” сургалтын багшаар НУБЧ-ын гоцлол дуучин, СУИС-ийн уртын дууны тэнхимийн багш, МУСТА Б.Батболд ажиллаж байгаа бөгөөд Монголын дууны урлагийн түүчээ болсон авьяаслаг уран бүтээлч юм.
 
Ийнхүү Нийслэлийн Улаанбаатар чуулгаас хэрэгжүүлж буй “Монгол уртын дуу” хэмээх сургалт хөтөлбөрийн бүртгэл тус чуулгын байранд энэ сарын 20 хүртэл хүртэл үргэлжлэх аж. Дэлгэрэнгүй мэдээллийг 99996615, 88097034, 86694433 дугаарын утсаар лавлах боломжтой юм байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Уртын дуугаа түгээн дэлгэрүүлнэ   
Үзсэн: 1093 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй