Шууд Chart

"Эмэгтэйчүүдийн эрх ба жендэрийн тэгш байдал" номын нээлт боллоо

2014-04-15 12:44:50

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж “Эмэгтэйчүүдийн эрх ба жендэрийн тэгш байдал” хүний эрхийн үндэсний байгууллагуудад зориулсан гарын авлага номыг монгол хэлнээ орчуулан хэвлүүлснээ өнөөдөр танилцууллаа.

Энэхүү номыг Европийн аюулгүй байдал ба хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт ба хүний эрхийн газраас 2012 онд орос хэлээр эрхлэн хэвлүүлснийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр ийнхүү олны хүртээл болгож байгаа аж.

Номыг танилцуулах арга хэмжээнд номын зохиогч ЕАБХАБ-ын төлөөлөл өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцжээ.

Хүний эрхийн тулгамдсан асуудлын нэг болох эмэгтэйчүүдийн эрх ба жендэрийн тэгш байдлыг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйл ажиллагаанд ашиглах энэхүү гарын авлагад ЕАБХАБ-ын оролцогч улсад үйл ажиллагаа явуулдаг Хүний эрхийн үндэсний 38 байгууллагаас ирүүлсэн санал асуулгын дүн, туршлага, жишээг багтаасан байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Эмэгтэйчүүдийн эрх ба жендэрийн тэгш байдал" номын нээлт боллоо  
Үзсэн: 1475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй